Үс засуулбал эд, мал арвидна

2025-05-02, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5
Аргын тооллын: 2025-05-02, Баасан гараг
Наран ургах шингэх: 05:32-20:06
Үс засуулбал: Эд, мал арвидна.
Аргын тооллын 5 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 5, Хэрцгий охин одтой,ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН цагаагчин хонь өдөр.
Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана.
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ