Валютын нөөц $5.1 тэрбумд хүрчээ

img

 

Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь сарын өмнөхөөс 2.79 хувиар өссөн үзүүлэлт болохыг Монголбанк мэдээлжээ.

Төвбанкны гуравдугаар сарын мэдээллээр валютын нөөц 4 тэрбум 995 сая 97 мянган ам.доллар байсан бол дөрөвдүгээр сард 5 тэрбум 135 сая 39 мянган ам.доллар болж нэмэгдээд байна. Энэ нь сарын өмнөхөөс өссөн дүн болов ч оны эхнээс 6.80 хувиар буурсан үзүүлэлт юм. Тус банкны мэдээлснээр өнөөдрийн байдлаар валютын нөөц импортын 4-5 сарын хэрэгцээг хангахуйц хэмжээнд байгаа аж.

Албан нөөц өнгөрсөн сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байлаа. Мөн энэ сарын 23-ны өдрийн байдлаар албан нөөц энэ хэмжээнд хадгалагдаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

10 тэрбум болго дэлхий тогтворгүй байна шүү
2025-05-02