"ХАМТЫН ХӨГЖИЛ-САЙН ТУРШЛАГА" ЗӨВЛӨГӨӨН #ЭРДЭНЭТ ХОТОД БОЛНО

img

 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар хамтран "ХАМТЫН ХӨГЖИЛ-САЙН ТУРШЛАГА" сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг 2025 оны 05 дугаар сарын 29-30-нд #Эрдэнэт хотноо зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнийг угтаж эрсдэлийн удирдлага, дотоод аудит ба дотоод хяналт шалгалтын чиглэлээр эрдэмтэн судлаачид, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал, эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Эрдэм шинжилгээний хурал болон эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн шилдэг 3 илтгэлийг шалгаруулж, зөвлөгөөний үеэр олны хүртээл болгох юм.

Эрдэм шинжилгээний хурал, Эсээ бичлэгийн уралдаанд оролцох хүсэлтэй эрдэмтэн судлаачид, оюутнууд дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоо барих хаягаар болон QR код уншуулан удирдамжтай танилцаж, заасан хугацаанд бүтээлээ ирүүлэх боломжтой. Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

#засгийн_газрын_хяналт_хэрэгжүүлэх_газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ