ДУШАНБЕГИЙН ИХ ДУУЛГААС Ж.АНУДАРЬ АЛТ, Э.АРИУНБОЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 2-4-нд болж байгаа бөгөөд 24 орны 233 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлага дор 17 тамирчин оролцож байгаа ба өнөөдөр Монголын хоёр тамирчин медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь алт, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ