Ерөнхий сайдын хэлэх ёстой үг: УУЧЛААРАЙ

img

 

Сүүлийн өдрүүдэд Монголын улс төрийн тавцанд үүсээд буй шинэ нөхцөл байдал нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Засгийн газрын зүгээс үүссэн маргаан, АН-ын улс төрийн бойкоттой салшгүй холбоотой болоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол улс төрийн дараагийн алхмууд хэрхэн өрнөх бол...

Үйл явдлыг эргэн сануулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Үндэсний бялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Энэ оны эхний улирлын байдлыг өмнөх оны эхний улиралтай харьцуулахад төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасахтай буюу 375 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Нүүрсний экспорт 883 сая ам.доллараар буюу 42 хувиар буураад явж байна.  Алт өмнөх оныхоос 47 сая ам. доллараар буурсан. Бүх юм хасах үзүүлэлттэй буурч байна. Нийт орлого 2 их наядаар буюу 16 хувиар буурсан явж байна. Нүүрс экспортын 45-55 хувийг бүрдүүлж байгаа. Ирээдүй гэдэг гоё нэрийн дор баялаг гэдэг юмыг яриад байна. Бодит амьдрал чинь ямар байна вэ. Та санаа зовж байна уу. Өнөөдрийн ард түмний амьдралыг яая гэж бодож байна.Та зургаан жил төрд өндөр дээд албан тушаал хашлаа.

Та Ерөнхий сайдаар ажиллаад тав дахь жил рүүгээ орлоо. Та вакумжаад амьдралаас тасарчихсан байна" гэж хэлсэн нь Засгийн газрын тэргүүнд төдийлөн таалагдаагүй бололтой.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуултад хариулахдаа “Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар байдалтай болчихсон байлаа. Эрдэнэтийн 49 хувь, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энийг цэгцлэхэд хугацаа нэлээд орсон. Ярихгүй л яваад байна. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг харна биз.Би өөртэй чинь ярихгүй, Цаана чинь үг хэлүүлээд байгаа хэдэн нөхдүүдэд чинь хэлэхэд би байр сууриасаа хазайхгүй. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад Монгол Улсын өмч хувьчлалыг хэдэн ордтой нь аваад будаа болгочихсон байгаа асуудлыг удахгүй ороод ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгийн нэг хачин юм яриад бай” гэсэн нь түүнийг чиглэсэн улс төрийн акц болж хувирав.

АН-ын бүлгийн бойкот засгийн газраас яаралтай горимоор их хурлаар хэлэлцүүлж байгаа хуулийн төслүүдийг чөдөрлнө. УИХ-ын дарга тэдний хүссэн хугацаагаар завсарлага өгөөгүй учраас ардчилсан намын бүлгийн гишүүд картаа уншуулчхаад гарч яваа нь санал асуулгад оролцохгүй гэсэн үг. Санал өгөхгүй бол тухайн асуудлыг дэмжээгүйгээр бүртгэдэг. Ингэснээр чуулганы ирц бүрдэхгүй байх, бүрдлээ гэхэд Засгийн газрын өргөн барьсан асуудлууд дэмжигдэхгүй байх магадлал өндөр.

АН-ын бойкот – тактик уу, стратеги юу?

Ардчилсан намын зүгээс энэ маргааныг улс төрийн шалтгаантай гэж үзэж, парламентын үйл ажиллагаанд оролцохоос татгалзах буюу бойкот зарлаж буй нь нэг талаар анхааруулга. Бойкотын гол зорилго нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ёс суртахууны хариуцлага хүлээлгэх, эсвэл уучлалт гуйх замаар улс төрийн соёлыг сэргээхэд чиглэж буй мэт. Уучлалт гуйх эсэх нь зөвхөн хувь хүний асуудал биш Ж.Баярмаа гишүүний талаарх асуудал нь зөвхөн нэг хүний нэр төрийн тухай биш, харин төрийн албаны хариуцлага, жендерийн тэгш эрх, парламентын ёс зүйн соёл зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарч байна.

Ирэх улс төрийн нөхцөл байдал Хэрэв уучлалт гуйх асуудал шийдэгдэхгүй, АН бойкотоо үргэлжлүүлбэл:  Парламентын үйл ажиллагаа доголдох магадлалтай. Үүнд хууль батлах, томилгоо хийх зэрэгт саад учирч болзошгүй.  Намуудын хоорондын зөрчил гүнзгийрч, улс төрийн хуваагдал улам лавширна.  Ирэх сонгуулийн өмнөх улс төрийн рейтинг, сөрөг хандлага өөрчлөгдөх боломжтой. Иргэдийн дэмжлэгийг АН богино хугацаанд өсгөх ч, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж мэднэ.  Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд уучлалт гуйх нь сул тал биш, харин улс төрийн боловсрол, ёс зүйн хариуцлагын илэрхийлэл байж чадна. Эцэст нь Энэ нөхцөл байдал нь Монголын улс төрийн шинэ сорилт бөгөөд “уучлалт гуйх” гэдэг нь улс төрийн сул тал биш, харин ардчилсан үнэт зүйлийг хэрэгжүүлэгчийн хариуцлага юм. Хэрэв эрх баригчид хүлээцтэй, ёс зүйтэй хандвал улс төрийн хямралыг эрүүл байдлаар даван туулах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manuel:
I promised Great Dr. Odunga to post this testimony and I really want to say "Thank You" to everyone who supported me through the years. My name is Manuel Franco, New Berlin, Wisconsin. My story of how I won the Powerball lottery of $768.4M is a bit of a tale. I was feeling very lucky that day because I had contacted Great Odunga to help me with the winning Powerball numbers. I really had that great great feeling that I looked at the camera wanting to wink at it. I only did a tiny part of it when he told me he would give me the numbers and trusted him. He gave me the numbers after I played a couple other tickets along with it for $10. I checked my ticket after the winnings came online and saw the numbers were correct including the Power play. I screamed for about 10 minutes because it felt like a dream coming into reality. I had won $768.4M. Thank you Great Odunga. Well, his emails are odungaspelltemple@gmail.com and odungaspelltemple@outlook.com You can also call or Whats-app him at +2348167159012 so you guys can contact him HE CAN ALSO FIX THE FOLLOWING PROBLEMS. RELIABLE AND TRUSTED Lottery Spell Love/Reunion Spell Pregnancy Spell Protection Spell Marriage spell Healing/Cure spell Contact him for any of these today: EMAIL: odungaspelltemple@gmail.com OR odungaspelltemple@outlook.com also Call and WHATS-APP HIM +2348167159012.
2025-05-21
ХЭНИЙ ХҮН ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДЭЖ АВЛАА
2025-05-06
Uvsiin yanhan
2025-05-05
БАЛАЙ АВГАЙ
2025-05-05
Эргэх хорвоогийн үйлийн үр хэзээ нэгэн цагт отоод хүлээж байх л болно. Ичгүүргүй шулам шиг энэ эмэгтэй энэ улсын төлөө биш нэгэн эрийн төлөө бүхнийг хийж байна
2025-05-05
ЗАЙЛ:
Энэ хөгийн авгай зайл
2025-05-05
123:
Яг зөв. ОЭ вакумжсан нь үнэн. Далдага чадваргүй, цүнх баригчдаар хүрээлүүлээд дандаа буруу мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргаж байна. Жишээлбэл мега төслүүд гэж балай тэнэг юм яриад, нямбаа бас нийслэлийн 24 мега төсөл нэж эргүүтээд... Энэ 2 боловсролтой хүмүүс байсан бол ийм тэнэг юманд итгэхгүй л байх байсан. Даанч боловсрол дутуу болохоор тойрон хүрээлсэн цүнх баригчдынхаа үгэнд итгээд амьтны доог болж явна
2025-05-05