Эдийн засаг эмзэг байна

img

 

Монгол Улсын эдийн засаг нүүрс, алт зэрэг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд эдгээр түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг.

Энэ жил улсын төсвийн орлогыг 33 их наяд төгрөг байхаар төсөөлсөн ч нүүрсний үнийн уналт, экспортын гацаа, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал эдийн засгийн хямрал дагуулж мэдэхээр байна.

Монголын алтны салбар нь албан бус олборлолтоороо онцлог бөгөөд энэ нь хөрөнгө оруулалт, орлого, эдийн засгийн бүтцэд тодорхой нөлөө үзүүлдэг.

Уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспорт ганц улсаас шууд хамааралтай манай улсын хувьд он гарсаар түүхий эдийн үнэ 44 хувиар буурсан нь том цохилт болсон. Харин одоо алтны үнэ унци нь 3211 ам.долларт хүрсэн нь нүүрсний  дутсан орлогыг алтаар нөхөх найдвар тасарч буй.

Энэ оны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлээр алтны экспортын орлого 47 сая ам.доллароор буурсан. Энэ нь экспортын орлого 883 сая ам.доллароор буурахад нөлөөлөөд байна.  Эрх баригчдын романтик төсөөлөл алтны үнэ 3400 ам.доллар байх мэтээр нүүрсний орлогоо, хэт үрэлгэн тэлсэн төсвийн зардлаа нөхөх гэсэн нь эрсдэл дагуулж буй. Унци алтыг дунджаар 100 сая төгрөгрөөг бодож төлөвлөж байсан бол металлын үнэ унах тусам улам буурах нь тодорхой болно. 

Манай улсын хувьд өнгөрсөн онд 3.1 тонн алт экспортолсон бол он гарсаар эхний гурван сарын хугацаанд 1.9 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг гаалийн байгууллагын статистик дурдсан.

Нүүрс, алт зэрэг уул уурхайн салбарын үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. Иймд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд эдгээр салбарын хамаарлыг бууруулах, үйлдвэрлэлийн төрөлжилт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь чухал.

Гадаад худалдааны статистик мэдээлэл алт нүүрсний дутуу орлогыг нөхөж улсын сан хөмрөгт эерүү нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг харуулсаар байна...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Billy Grant:
Are you becoming desperate for answers, and you feel you have tried your best but still nothing, I am here to let you know that there is a way to get the true answers you need, be it answers in your relationship or marriage, in your place of work, in your school, in your family..... You just name it to Premiumhackservices@gmail.com, they will definitely get you the answers that you need, you can get through to them via WhatsApp also +14106350697, and you do not need to worry about being exposed because they keep their business and transactions secret, You go to them and get the best experience ever.
2025-05-05