“LADY GAGA”-ЫН ТОГЛОЛТ ДЭЭР ТЭСРЭХ БӨМБӨГ СУУРИЛУУЛСАН БАЙЖЭЭ

Бямба гарагт Бразилын Рио-де-Жанейро мужийн Копакабана далайн эрэгт Lady Gaga тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтын үеэр тэсрэх бөмбөг суурилуулсан байсныг Бразилийн цагдаа нар аюулгүй болгожээ. Уг халдлагыг үйлдэхээр завдсан этгээдүүд гар хийцийн тэсрэх бөмбөг суурилуулсан байсныг Бразилын иргэний цагдаагийн газар, Хууль зүйн яамтай хамтран илрүүлсэн байна. Халдлагыг үйлдэхээр завдсан оролцсон хэд хэдэн сэжигтнүүд байгаа бөгөөд гар хийцийн тэсрэх бөмбөгийг ашиглаж халдлагыг гардан гүйцэтгэхээр төлөвлөж байсан этгээд нь өсвөр насны хүү байжээ. Тэд “Lady Gaga”-ын тоглолтод халдлага үйлдэхээр төлөвлөсөн нь олон нийтийн сүлжээнд алдартай болох төлөвлөгөө байсан гэж сэжигтгүүд мэдүүлжээ. Харин тоглолтоо хийсэн Lady Gaga тэсрэх бөмбөгний тухайд маргааш нь буюу ням гарагийн өглөө хэвлэлээс мэдсэн гэдгээ онцолжээ. “Lady Gaga”-ын тоглолтод 2 сая гаруй хүн цугласан бөгөөд тоглолт үнэ төлбөргүй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ