Д.ТРАМП ГАДААДЫН КИНОНД 100 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайн эрчимжиж байна. Тэрээр хилийн чанадад хийгдсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулахаар болсон нь олон улсын анхаарлыг татлаа. Сүүлийн үеийн Холливүд кинонууд хилийн чанадад зураг авалт ихээр хийгдэж буй нь Америкийн кино урлагийг мөхөлд хүргэж байна гэж Дональд Трамп үзэж байна.

Дональд Трамп гадаадын кинонд 100 хувийн татвар ногдуулах асуудлаар хийсэн мэдэгдэлдээ, “Киног дахин Америкт хийхийг хүсэж байна” гэж онцолсон бөгөөд уг асуудлыг нэн даруй хэрэгжүүлж эхлэхийг холбогдох агентлагт даалгажээ. Мөн тэрээр бусад улс орон Холливүдийн кино студиудыг урамшууллаар татаж байгаа нь “нэгдсэн зохион байгуулалттай ажиллагаа” буюу “үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” буй үйлдэл гэж тодорхойлсон байна. Дональд Трампын татвартай холбоотой тодорхойгүй асуудал үүсч байгаа бөгөөд АНУ-ын кино уран бүтээлчид сүүлийн үед хилийн чанадад зурагт авалтаа хийж байгаа явдал юм. Тухайлбал, хамгийн сүүлд нээлтээ хийсэн “Deadpool & Wolverine”, “Wicked” болон “Gladiator II” зэрэг нь кинонууд нь хилийн чанадад зурагт авалт хийсэн байдаг. Ийм төрлийн кинонуудад 100 хувийн татвар ногдуулах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Дональд Трамп тангараг өргөхөөсөө өмнө Жон Войт, Мел Гибсон, Сильвестр Сталлон нарыг Холливүдийн бизнес боломжийг сурталчлах тусгай элчээр томилох тухай мэдэгдсэн байдаг.  Тусгай элч нар  “Сүүлийн дөрвөн жилд гадаадад алдагдсан Холливудын бизнесийн боломжийг эргүүлэн авчрах, кино урлагыг дахин агуу болгох үүрэгтэй гэж мэдэгдэж байсан юм. Дэлхийн кино урлагын судалгааны “ProdPro” байгууллагын мэдээлснээр, АНУ нь дэлхийн гол кино үйлдвэрлэлийн төв хэвээр байна.

Тус улс 2024 онд 145.4 тэрбум ам.долларыг кино үйлдвэрлэлд зарцуулсан бөгөөд энэ үзүүлэлт нь 2022 оноос 26 хувиар буурсан үзүүлэлт юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ