Улаанбаатар хотыг 14 бие даасан хот болгон хуваана

img

Өнгөрсөн 2024 оны тавдугаар сард УИХ  “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийг шинэчлэн баталж, нийслэлийн дотоод бүтцийг шинэчлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг  Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа, Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Өнөр, Баянгол, Чингэлтэй, Сэлбэ, Сүхбаатар, Баянзүрх, Дарь-Эх, Амгалан гэх 14 бие даасан хот болгон хуваана.

Эдгээр хотууд тус бүртээ төрийн үйлчилгээний төвлөрлийг бий болгох, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татах, ажлын байр шинээр бий болгох, хот төлөвлөлтийн ухаалаг шийдлүүд нэвтрүүлэх зэрэг зорилт тавигдаж байгаа аж. Ингэснээр нэг төвд хэт төвлөрсөн өнөөгийн нийслэлийн бүтэц ачааллаа алдаж, иргэдийн амьдрах орчин, хөдөлгөөний урсгал, төрийн үйлчилгээний хүртээмж илүү тэнцвэртэй болох боломжтой гэж үзэж байна.

Энэхүү төлөвлөлт хэрэгжвэл одоогийн Улаанбаатар хот нь 14 өөр бүтэц бүхий, өөр өөр чиг үүрэгтэй, өөрсдийн хөгжлийн бодлого, бүтээн байгуулалттай “олон төвт нийслэл” болон шинэчлэгдэх юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ