ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

img

 

Цагдаагийн Ерөнхий газарт процессын дахин инженерчлэл хийх нэгдсэн ажлын хэсгийн уулзалтаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас процессын дахин инженерчлэл хийх арга зүйг танилцууллаа.

 

 

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай, Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Н.Баясгалан, цагдаагийн болон дотоодын цэргийн командлагчийн зөвлөлийн гишүүд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын холбогдох 11 алба, нэгжид процессын дахин инженерчлэлийг хийхээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн А/71, А/175 дугаар хамтарсан тушаалаар ажлын хэсгийг баталсан. 

Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас дараах 8 чиглэлээр ПДИ-ийг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. 

Үүнд:

1. Хуулийн шинжилгээ

2. Чиг үүргийн шинжилгээ

3. Эрсдэлийн шинжилгээ

4. Судалгаа (оролцогч талуудын сэтгэл ханамж, төрийн албан хаагч)

5. Системийн шинжилгээ

6. Ажлын байрны зураг авалт

7. Процессын зураг

8. Санхүү, төсвийн шинжилгээ, олон улсын төсөл хөтөлбөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HOW TO RECOVER MONEY LOST TO A SCAM .:
**Recover Your Lost Funds with Expert Assistance from BSB Forensic!** Have you fallen victim to fraudulent activities involving a company, broker, or account manager? Don’t lose hope! BSB Forensic specializes in helping individuals like you recover lost funds through thorough investigations and expert financial recovery strategies. I personally recommend their trusted services. They successfully assisted me in recovering my lost funds, and I’m confident they can help you too! **Start Your Recovery Process Today!** For more information, visit [BsbForensic. com ] Don’t wait—take the first step towards reclaiming your financial peace of mind!
2025-05-24
Э.Болор-Эрдэнэ:
алба хаагчдын, ялангуяа мөрдөх чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийнхээ мэдлэг, ур чадвар, гарцад анхаарах анхаарлыг нэмэгдүүлэх учиртай тул тэр чиглэлд дорвитойхон ажиллахыг хүсэж, амжилт.....
2025-05-06
88 11 UNP dugaartai lexus 570 hovdiin aluurchin
2025-05-05