АНУ-ЫГ САЙН ДУРААР ОРХИХ ЦАГААЧДАД 1000 ДОЛЛАР ОЛГОНО

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бусаар оршин сууж буй цагаачдыг албадан гаргах үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Тэрээр цагаачдыг нутаг буцаах хүрээнд АНУ-ыг орхиж эх орондоо буцах хүмүүст мөнгөн урамшуулал олгоно гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал эх орондоо буцах сонголт хийж буй бичиг баримтгүй хүмүүст 1000 доллар олгоно гэв. Энэ хөтөлбарт хамрагдан эх орондоо буцах цагаачид ирээдүйд хууль ёсны дагуу АНУ-д нэвтэрч болно гэж Цагаачлалын Зөвлөлийн ахлах ажилтан Аарон Рейхлин-Мелник цахим хуудаснаа онцолжээ. АНУ-аас цагаачдыг албандан гаргах ажилд нэг хүнд дунджаар 17,121 доллар зарцуулдаг гэж тус улсын Дотоод Аюулгүй байдлын яам мэдээлжээ. Тиймээс сайн дураар гарч гарах иргэдийг 1000 доллараар урамшуулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зардал хэмнэнэ гэж үзжээ.
АНУ-ын хувьд 1975-2024 онуудад жил бүр дунджаар 73,000 орчим цагаачыг хүлээн авсан байдаг. Сүүлийн жилүүдэд хууль цагаачдын давалгаа нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-д гарах гэмт хэрэг, халдлагын тоо эрс нэмэгдэж эмх замбараагүй байдал нэмэгдэж байна гэж Дональд Трамп үзсэн. Тиймээс Дональд Трампын хувьд анхны бүрэн эрхийн хугацаандаа Мексикийн хил дагуу бетон хана бариулах ажлыг эхлүүлж байсан бол энэ удаад албан гаргах ажиллагааг эрчимжүүлж үндэсний гвардын цэргийг дайчилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ