ОЛОН УЛСЫН ШҮҮХ АНЭУ-ЫГ БУРУУТГАСАН СУДАНЫ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

АНЭУ Дарфурын бүс нутаг дахь хагас цэрэгжсэн хүчнийг дэмжиж Суданд геноцид үйлдсэн хэргийг Олон улсын шүүх хэрэгсэхгүй болголоо.
Судан улс нь АНЭУ-ыг Олон улсын шүүхэд өгсөн бөгөөд Дарфурын бүс нутагт хагас цэрэгжсэн хүчнийг зэвсэгээр хангаж геноцид үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгажээ.
Харин олон улсын шүүхээс АНЭУ нь Суданы мөргөлдөөнд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Эсрэгээрээ дайтаж буй талуудын, гэмт хэрэг, харгислалыг баримтжуулж байсан гэж үзсэн байна. Олон улсын шүүхийг шийдвэрийг АНЭУ-ын Улс төрийн асуудал эрхэлсэн дэд сайдын туслах Рим Кетайт яаран зарласан бөгөөд “үндэслэлгүй гүтгэлэгийг шүүх нотоллоо гэсэн байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Суданы Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Муавиа Осман, “Арабын Нэгдсэн Эмират улсын дэмжлэгтэй хагас цэрэгжсэн хүчин манай улсын баруун хэсэгт орших Масалит үндэстнийг бөөнөөр нь устгаж геноцид байна” хэмээн олон улсын шүүхэд ханджээ. Харин АНЭУ-ын зүгээс Суданы мэдэгдлийг удаа дараа няцааж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ