207-р байрыг нураах тендер дахин зарлагдав

img

 

​​​​​​Дүнжингаравын уулзвар дахь газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлажээ. "Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан. Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны тавдугаар сарын 15-нд нээнэ. Өмнө нь нэг тендер зарлаж, гурван компани үнийн саналаа өгч, нэг компани шалгарсан. Гэтэл нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон" 

Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч орон гэргүй болж, түрээсийн байранд амьдарч байгаа юм. Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ