‘’20 минут хот’’-д тааруулж Үндсэн хуулиа өөрчлөх үү?

img

 

Ирэх зургадугаар сарын нэгнээс УБ 14 хотод хуваагдана. Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэхээр төлөвлөж буй.

Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж 214 Засаг даргатай байсныг дөрөв дахин цөөрүүлэхээр тусгасан юм. Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад үйлчилгээг авч байхаар 20 минутын хот стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Хот тосгоны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024.06.05-ны өдөр батлагдаж, 2025 оны зургаадугаар сарын 1-ээс хэрэгжих юм.

Энэ дагуу Багануур, Налайх, Шинэ хархорум, Дархан, Эрдэнэт, Хүннү нь  улсын зэрэглэлтэй хот болно.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчих магадлалтай байна. 

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 13-р зүйлд ‘’Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн’’ гэж заасан байдаг.

Тэгвэл улсын зэрэглэлтэй зургаан хоттой болох гэж буй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага тулгарна.

Улаанбаатар 14 хотод хуваагдаж, 214 байгаа засаг дарга 53 болж цөөрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
АЧ ХОЛБОГДОЛ НЬ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА ЦӨӨРНӨ ГЭХЭЭР ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ГЭЖ БАНТАН ДЭЭР 14 ХОТЫН ДАРГАТАЙ БОЛЭ НЯМБААТАР ЗАЙЛАХ УУ
2025-05-06