Б.НЕТАНЬЯХУ "ГИДЕОНЫ ТЭРГҮҮД" АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

img

Израил Газын зурваст өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлэхээр шийдвэрлэв. Энэ тухай Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху албан ёсоор зарлалаа.

Израилын Аюулгүй байдлын танхим “Гидеоны тэргүүд” нэртэй ажиллагааг  явуулахыг 100 хувийн саналаар баталсан бөгөөд уг ажиллагаа нь Хамас бүлэглэлийг нэгмөсөн дарж, барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх зорилготой аж.

Энэ хүрээнд Газын зурвас дахь нийт хүн амыг өмнө зүгт нүүлгэн шилжүүлэх бөгөөд эзэлсэн газар нутагт Израилын цэргүүд байрлана. Хүмүүнлэгийн тусламжийн бүслэлтийг Газын зурвас дахь иргэдийг нүүлгэн шилжүүлэлт хийсний дараа хэсэгчлэн цуцалж магадгүй байна. Б.Нетаньяхугийн хэлснээр, Израил энэ удаад “түр байрлах” бус, байнгын хяналт тогтоох төлөвлөгөөтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ еврейчүүдийг гитлер ах дарж байсан нь зөв байсийн байна жинхэнэ алуурчид
2025-05-08