Европоос хувийн хэвшилд санхүүжилт татах, дэд бүтэц, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцож Монголын эдийн засгийн онцлог, хөрөнгө оруулалтын орчин болон эрчим хүчний шилжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Өмнөх долоо хоногт АНУ-д айлчлахдаа Монголын эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан бол энэ удаа Европд олон улсын санхүүгийн байгууллагын удирдлагуудтай уулзаж хувийн хэвшилд санхүүжилт татах, дэд бүтэц, байгаль орчин, боловсролын салбарт тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон байна.
#ГадаадынХөрөнгөОруулалт
#ХөгжлийнСанхүүжилт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ