2026 оноос дулааны үнэ нэмэгдэнэ

Монгол Улсад 1кватт цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах 216 төгрөгөөр үүнээс айл өрхийн тариф дунджаас 140 төгрөгөөр буюу бодит өртгөөс 2 дахин доогуур үнээр тогтоогдож ирсэн. Үүний улмаас эрчим хүчний салбар 350 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч, 357 тэрбумын хуримтлагдсан өр төлбөртэй болсон. Мөн ажиллах хүчний хомстолд орж, томоохон осол гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалт хийж асуудалд оржээ. Тиймээс цахилгааны үнийг 29.6 хувиар нэмсэн. Дулааны үнийг тавдугаар сараас нэмэхээр байсан ч Засгийн газрын шийдвэрээр хойшлуулж, 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс шинэ тарифыг мөрдүүлэхээр болжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ