Нүүрсний үнэ 100 ам.доллар шүргэв

Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол хөшүүрэг нүүрсний үнэ дэлхийн зах зээлд он гарсаар 44 хувиар унаж, тонн тутам нь 100 ам.доллароос буураад байсан юм. Улмаар дөрөвдүгээр сарын сүүл үеэр 93 ам.доллар болсон нь хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт байв. Тэгвэл үүнээс хойшхи хугацаанд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ алгуур сэргэж өнөөдөр 99.40 ам.долларт хүрээд байна. Учир нь дэлхийн нүүрсний зах зээлд томоохон тоглогч Австралийн нүүрсний нийлүүлэлт буурах эрсдэл нь Азийн орнуудад нүүрс олборлолтын хэмжээ ихсэж эрэлт буурах дарамтыг түр зуур нөхсөнөөр ийнхүү нүүрсний үнэ сэргэхэд нөлөөлжээ. Гэсэн ч энэ жил Хятадад өвлийн улирал нь харьцангуй дулаан болж, цахилгаан эрчим хүч, халаалтын хэрэгцээ нь эрчим хүчний нүүрсний экспорт хязгаарлагдахад нөлөөлжээ.
Нүүрсний үнийн уналт, геополитикийн тодорхойгүй байдал нь манай улсын хувьд энэ жил нүүрсний үнийг дунджаар 105 ам.доллароор төсөөлж байснаас доогуур унаж 80 ам.доллароор экспортолсон нь орлого буурах, үүнийг дагаад гадаад худалдааны үзүүлэлтүүд муудах байдлаар эдийн засагт савлагаа үүсгэсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ