УКРАИН ЯЛАЛТЫН БАЯРААР "ГАЛ ЗОГСООХГҮЙ"

img

 

Эх орны дайны ялалтын 80 жилийн ой маргааш (2025.05.09) тохионо. Энэ хүрээнд ОХУ-ын тал 3 хоног гал зогсоож байна. Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ялалтын баяраар 3 хоног гал зогсоох “нэг талын” зарлиг гаргасан. Энэ хүрээнд тавдугаар сарын 8-наас тавдугаар сарын 11-ний шөнө дунд хүртэл гал зогсоох юм.

Хэдийгээр ОХУ-ын тал 3 хоног гал зогсоож буй ч Украин гал зогсоохоос татгалзаж, Москвад хийх дайралтаа үргэлжлүүлж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский В.Путины гал зогсоох зарлигийг “театрын үзүүлбэр” гэж онцолсон юм. Учир нь улаан өндөгний баярын үеэр гал зогсоох хэлэлцээ хийсэн ч ОХУ-ын талаас зөрчиж Украинд халдлага хийсэн гэж мэдэгдсэн юм

Гал зогсоохоос татгалзсан Украины тал ялалтын баярыг угтан нисгэгчгүй онгоцуудаар Москвагийн нисэх буудлуудыг хааж, хоёр ч удаагийн дайралт хийгээд байна. Украины талын халдлагын улмаас ОХУ-ын засгийн газар Москвагийн 4, орон нутгийн 5, нийтдээ 9 онгоцны буудлын нислэгийг түр зогсоогоод байгаа аж.

Лхагва гаригийн байдлаар Москваг тойрсон Украины нисгэгчгүй онгоцуудаас нэгийг нь буудаж унагасан гэж  Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдлээ. Баасан гарагт болох ялалтын парадад ОХУ-тай найрсаг харилцаатай БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй 29 орны удирдагчид оролцох бөгөөд Украины халдлага болох эрсдэлтэй байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Одоогоор ялалтын баярт  оролцохоор Ши Жиньпин Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва, Вьетнамын Ерөнхийлөгч То Лам, Беларусийн удирдагч Александр Лукашенко нар ОХУ-д ирж байна хэмээн Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ