БЯМБА ГАРАГТ ЗАРИМ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА

img

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон-2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны Бямба гаригт зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00-13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах зохицуулалт хийнэ. Тодруулбал,

Сүхбаатар дүүрэг

  • Жанжин Д.Сүхбаатарын талбайн чиглэлд: Соёлын төв өргөөний урдаас гараа гарч Централ тауэрын уулзвараас баруун тийш Төв шуудангийн уулзвар хүртэл;

Чингэлтэй дүүрэг

  • Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд: Төв шуудангийн уулзвар – Цэцэг төвийн уулзвар – Цэцэг төвийн уулзвараас баруун тийш хойшоо эргээд Зоос гоёлын уулзвар хүртэл;

Чингэлтэй, Баянзүрх дүүрэг

  • Ж.Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж чиглэлд: Зоос гоёлын уулзвараас Засгийн газрын ордны хойд талаар зүүн тийш Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэл;

Баянзүрх дүүрэг

  • Токиогийн гудамж чиглэлд: Сансарын “И-март” дэлгүүрийн уулзвараас урагшаа “Монгол бөхийн өргөө”-ний уулзвар хүртэл;

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг:

  • Энхтайвны өргөн чөлөөний гудамж чиглэлд: Монгол бөхийн өргөөний уулзвараас баруун тийш “Централ тоуэр”-ын уулзвар – Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

Түүнчлэн “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийн хүрээнд 20 км-ийн засмал замын уралдаан 06:00-18:00 цагийн хооронд болно.

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг

  • Их сургуулийн гудамж чиглэлд: Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урдаас гараа гарч “Галлериа Улаанбаатар” уулзварыг хойшоо өнгөрөөд Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвар хүртэл;

Сүхбаатар дүүрэг

  • Ж.Самбуугийн гудамж чиглэлд: Монгол Улсын их сургуулийн I байрны уулзвараас зүүн тийш Чингис хааны музейн уулзвар хүртэл;
  • Сүхбаатарын гудамж чиглэлд: Чингис хааны музейн зүүн талын уулзвараас хойшоо эргээд Метромолл их дэлгүүрийн уулзвар хүртэл;
  • Бага тойруу чиглэлд: Метромолл их дэлгүүрийн уулзвараас зүүн тийш баруун эргээд Новотел зочид буудлын уулзвар хүртэл;
  • Их сургуулийн гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбай чиглэлд: Новотел зочид буудлын уулзвараас баруун тийш урагш эргэж Монгол Улсын их сургуулийн I байр, “Галлериа Улаанбаатар” дэлгүүрийн баруун талын уулзваруудыг дамжин Жанжин Д.Сүхбаатарын талбайн зүүн тал “Соёлын төв өргөө”-ний урд бариа хүрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ