РОМЫН ПАПЫГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дараагийн Ромын пап, католик шашны тэргүүнийг сонгох үйл явц өчигдөр (2025.05.07) албан ёсоор эхэлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс Ватиканд хүрэлцэн ирсэн 133 кардинал 267 дахь папыг сонгох эрхээ эдэлж байна.
Энэ удаагийн санал хураалт урьд өмнөхөөсөө цар хүрээ, өрсөлдөөн, таамаглалын хувьд онцгой бөгөөд маш сонирхолтой болж магадгүй байна. Эхний санал хураалт аль хэдийн явагджээ.
Пап ламын суудалд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн тоо хэдийгээр тодорхой бус ч 10-аас 20 хүн өрсөлдөж буй тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Санал хураалтын нууцлаг, гэнэтийн нэр дэвшигчид гарч ирэх магадлалтай. Тиймээс эцсийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй болгодог. Энэ удаагийн сонгуульд дараах нэрс ил болоод байна. Үүнд: Италийн лам Pietro Parolin, Matteo Zuppi, Филиппин улсаас Luis Antonio Taglе Гана улсаас Peter Turkson, Конгогоос Fridolin Ambongo, Францаас Jean-Marc Aveline (Франц) Унгараас Péter Erdő, Гвиней улсаас Robert Sarah, АНУ-аас Robert Prevost нар оролцох нь толорхой болсон байна. Санал хураалт өдөрт дөрвөн удаа явагдах бөгөөд (өглөө хоёр, үдээс хойш хоёр) шинэ пап тодортол үргэлжилнэ. Аль нэг нэр дэвшигч олонхийн санал авсан тохиолдолд Сикстин сүмийн дээрх яндангаас цагаан утаа гарна. Харин нэр дэвшигчдийн аль нэг нь олонхийн санал авч чадаагүй тохиолдолд хар утаа гарна. Хэрэв сонгууль гурав хоногоос хэтэрвэл кардиналууд нэг өдрийн завсарлага авдаг журамтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ