ПАЛЕСТИНЫГ ДЭМЖИЖ БУЙ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫГ БАРИВЧЛАВ

Колумбын их сургуулийн төв номын сангийн талбайд Палестиныг дэмжигч оюутнуудын жагсаал боллоо. Нью-Йоркийн цагдаагийн газраас уг жагсаалыг хүчээр тарааж, гол зохион байгуулагчдыг нь баривчилжээ.
Колумбын Их сургуулийн захиргаанаас хийсэн мэдэгдэлд, "Батлерын номын сангийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн тусламж хүссэн. Жагсаалын улмаас номын сангийн барилгын дотор болон гадна талд эвдрэл үүсэх эрсдэл бий болсон. Учир нь жагсаалд оролцож буй оюутнуудаас гадна их сургуульд хамааралгүй этгээдүүд номын сангийн хаалгыг хүчлэн онгойлгох, эвдэх зэрэг үйлдлүүд гаргаж эмх замбараагүй байдал үүсгэсэн" гэжээ.
Израил улс Газын зурваст өргөтгөсөн цэргийн ажиллагаа явуулж, бүрэн эзлэхээс гадна тус бүсэд амьдарч буй Палестин иргэдийг нүүлгэн шилжүүлэхээ гэж мэдэгдсэний дараа Колумбын их сургуульд Палестиныг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаал гарсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын армийн энэхүү эзлэн түрэмгийлэлийг дэмжиж байгааг оюутнууд эсэргүүцжээ. Дональд Трампын хувьд ХАМАС бүлэглэлийг нэгмөсөн устгах зорилт тавьсан Израилын армийн өргөтсөн цэргийн ажиллагааг илт дэмжсэн байр суурь илэрхийлж дайны гэмт хэрэг үйлдэж байна гэж шинжээчид үзэж байна. Мөн Дональд Трамп, Харвард Колумбын их сургуулиудын санхүүжилтийг танах шийдвэр гаргасан нь их сургуулиудад антисемитизм буюу "еврейг үзэн ядах" хөдөлгөөнүүд өрнөдөгтэй холбоотой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ