Үс засуулбал тохиромжгүй

2025-05-09, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12
Аргын тооллын: 2025-05-09, Баасан гараг
Наран ургах шингэх: 05:22-20:16
Үс засуулбал: Тохиромжгүй.
Аргын тооллын 5 сарын 9, Сугар гараг. Билгийн тооллын 12, ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН Тугчин одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хотбалгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ