ЭНХ ТАЙВНЫГ АВЧИРСАН ЭРЭЛХЭГ ТҮҮХИЙН АРД...

Өнөөдөр... Хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээж, 70 гаруй сая хүнийг аминд хүрсэн дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр. Хүйтэн дайн зогсож, энх тайван, эрх чөлөө ирсэн жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг бахархан тэмдэглэсээр 80 жилийг үджээ... Монголын ард түмэн дэлхийн энх тайвны төлөөх энэ агуу ялалтад сэтгэл зүрх, оюун санаагаараа хамт байж оролцсон юм.
Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт Холбоот Улсын талд зогссон Монгол улс улаан армийг ялалтад хөтөлсөн нь маргашгүй түүх болж үлджээ.
Монголын ард түмэн хоногийн хоолоо хугасалж “Хувьсгалт Монгол” танкийн цуваа “Монгол Ард” нисэх онгоцны эскадрил, агт морь, алт мөнгө, ангын мах, арьс шир, нарийн эсгий гээд “Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” хэмээн илгээж байв.
Дэлхийн Ⅱ дайнд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан Армид илгээсэн түүхэн бэлэг, хандив, хувь нэмэр:
1941-1944 он хүртэл нийт цугларсан хөрөнгө — 28 193 053 ₮ төгрөг 02 мөнгө хандив бэлэг тусламж болгон хуримтлагджээ.
Алт — 1 160 452 төгрөгийн үнэ бүхий 300 кг алт
Алт — граммаар 406 450 хувь иргэдээс бэлэг
Алтан доллар — 90 000
Цагаан мөнгө граммаар — 86 11 400 бэлэг
Агт морьд — 512 003 хямд үнээр борлуулсан
Шилмэл агт морьд — 32 812 морь бэлэглэсэн.
Бог мал — 25 742 толгой
Бод мал — 25 301 толгой цугласныг борлуулж бэлэглэлийн хөрөнгөнд шилжүүлсэн.
"Хувьсгалт Монгол" танкийн цуваанд улсаас — 2 500 000 ₮ бэлэглэл
"Монгол Ард" онгоцны эксадриль байгуулахад — 2 587 000 ₮ бэлэглэл
Үүнээс: Дөрвөн удаагийн 8 эшелон бэлэглэлд — 24 895 311 төгрөг 58 мөнгөний хөрөнгө зарцуулснаас:
Үүнд ард иргэдээс бэлэглэсэн арьс шир, түүхий эд, ангийн үс, хүнс тэжээл, дулаан хувцас — 458 975 төгрөг 15 мөнгө
Хувь хүмүүсийн бэлэг алт мөнгөн үнэт эдлэл — 52 260 төгрөг 65 мөнгө
Ард түмний хувийн бэлэглэлүүд 49 288 ширхгийн үнэ — 1 567 364 төгрөг 98 мөнгө
Ард иргэдийн гарын бэлэглэлүүд 5982 ширхгийн үнэ — 664 565 төгрөг 26 мөнгө
Ангийн бригадуудын бэлтгэсэн зэрлэг гахай, зээр, шувууны мах — 558 595 төгрөг
Эдгээрээс дүгнэн нийт 28 193 053 төгрөг 62 мөнгөний зүйл бэлэн цугларсан бэлэглэлд ирсэн алт мөнгийг монгол банк улсын фондод дүрмийн үнээр шилжүүлсэн байна.
1. Эсгий гутал — 30,000 ширхэг бэлэглэснээс "Хувьсгалт Монгол" танкийн цуваанд 1000 ш, Улаан Армид 29 000 ширхэг.
2. Нарийн цагаан эсгий гутал — 1000 ширхэг бэлэглэснээс "Хувьсгалт Монгол" танкийн цуваанд 100 ш, "Монгол Ард" нисэх экипажид 50 ш. Улаан Армид 850 ширхэг.
3. Ажлын савхин гутал — 1000 ширхэг бэлэглэснээс: "Хувьсгалт Монгол" танкийн цуваанд 1000 ш
4. Цэрэг нэхий дээл — 20 000 ширхэг
5. Ямаан дах — 1010 ширхэг
6. Үстэй хантааз — 27 110 ширхэг
7. Нэхий бээлий — 32 000 ширхэг
8. Цэрэг шинель — 2000 ширхэг
9. Офицер бүс — 2000 ширхэг
10. Цэрэг суран бүс — 20 000 ширхэг
11. Барааны саван — 67,2 тонн
12. Эсгий гэр — 6 ширхэг
13. Улны эсгий — 5408 метр
14. Махор тамхи — 6 тонн 119 кг
15. Үстэй хөнжил — 870 ширхэг
16. Нохойн арьсан гутал — 200 ширхэг
17. Гахайн мах — 40 684 тонн
18. Зээр — 14 424 ширхэг
19. Жимсний чанамал — 5 944 кг
20. Цэрэг эмээл — 500 ширхэг
21. Хувийн бэлэг — 12 460 ширхэг
22. Эмнэлгийн шаахай хос — 3000 ширхэг
23. Хиам — 65 827 кг
24. Шар тос — 6091 кг
25. Навчин тамхи — 2730 кг
26. Малын мах — 116 000 тонн 432 кг
27. Хүзүүний ноосон ороолт — 2000 ширхэг
28. Савхин бээлий — 250 ширхэг
29. Шувууны мах — 2364 ширхэг
30. Шевро савхи — 500 м
31. Эмэгтэй савхи — 100 ширхэг
32. Эмэгтэй арьсан туфель — 100 ширхэг
33. Хагас ботинка — 100 ширхэг
34. Ноосон бээлий — 2486 ширхэг
35. Сүлжмэл алчуур бусад эдлэл — 4920 ширхэг
36. Гахайн өөх — 59 кг.
Энх тайвныг авчирсан эрэлхэг түүхийн ард монголын ард түмний цагаан сэтгэл бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ