ХУД-ийн 18 хороонд 640 хүүхдийн сургууль баригдана

Улаанбаатар хотын төвлөрөл, замбараагүй газар олголтын үр дүнд өндөр үнэтэй бетонон ширэнгэ боссон. Нэгнийхээ нар салхи үзэх орон зайг хааж, шил шилээ даран боссон энэ барилгууд иргэний дэд бүтцийн асуудлыг ихээхэн орхигдуулсны тод жишээ бол сургууль цэцэрлэгийн хүртээмж. Ялангуяа өндөр үнэтэй орон сууцаар дүүрсэн Хан-Уул дүүргийн 18-р хороо улсын сургууль цэцэрлэггүй удсан. Тус хорооны иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болох улсын сургууль цэцэрлэгтэй болох асуудал он дамнан яригддаг ч төдийлөн ажил хэрэг болж байсангүй.
Тэгвэл Улаанбаатар хотын хүн амын нягтаршилтай бүс Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын сургууль баригдах асуудал нааштайгаар шийдэгдэх нь. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ХУД-ийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Номинреолтор” ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барихаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцөлд хүрсэн байдаг.
Харин Ж.Алдаржавхлан гишүүний шийдүүлсэн газар дээр 960 хүүхдийн сургууль барих ажил эхэллээ.
Ж.Алдаржавхлан: "18 дугаар хорооны хувьд бол Хүннү хорооллын хажуу талд баригдах Номин холдингийн том хороолол байгаа. Айл өрхийн тооны хувьд 640 хүүхэд биш хоёр ч улсын сургуулийн асуудал яригдана. Өнөөдөр газрын асуудал шийдэгдсэн. Одоогийн байдлаар барилгын суурийн цутгалт хийгдээд, хөрөнгө мөнгөнийх нь асуудал дүүргийн төсвөөс явж байгаа.
ХУД-ийн 23 дугаар хорооны хувьд: 960 хүүхдийн сургуулийн асуудал яригдлаа. Өнгөрсөн онд ААН-тэй нь зөвшилцөж байгаад газрыг нь авч, 960 хүүхдийн сургууль эхэлсэн. Тухайн үед буюу ажил эхлэхэд төсөвт өртөг нь 2021 оны төсөвтэй зургаар эхэлсэн. Өнөөдөр зургийн ажлаа магадлалаар оруулаад 24 орчим тэрбум төгрөгийн ажиллах хүчний зардал өссөн учраас 23-24 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй болсон".
Мөн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан төсөв дээр нэмэлт зардлыг нь шийдээд өгчихвөл ААН нь богино хугацаанд бариад өгчихье гэдэг шийдлийг хэлж байсан юм. Нэг ёсондоо, төсвийн тодотгол болон бусад хөрөнгө оруулалтын зардлаас хэмнэгдвэл санхүүжилтийн асуудлыг шийдвэл барилга энэ онд багтаад ашиглалтад орох бололцоотой гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. Тус хуульд 1000 хүртэлх өрхтэй орон сууцны хотхон хороолол заавал улсын сургуультай байх чухал заалт орсон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ