Суудлын эрэмбэ юу өгүүлэв?...

Фашизмыг ялсны түүхт 80 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан очоод буй. Ялалтын баярт уригдсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сүржин хийцтэй, сүртэй рийлс нийгмийн сүлжээг доргиож, монголчуудыг огшоов. Аргагүй л бахархах түүхийг хамтдаа бүтээлцсэн ард түмэн билээ л гэж Монгол хүн бүр омогшихоор, муухан киног хол орхих бичлэгүүд аж.
Гэтэл удсангүй, ялалтын баярт уригдсан төрийн тэргүүнүүдийн зураг цахим орчинд тарж байна.
Зураг дээр урд эгнээнд (зүүнээс баруун тийш) Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян нар тухалжээ.
Ард нь нилээн хойгуур манай Ерөнхийлөгч.
Олон сая хүний амь насыг зольж, хүнд бэрх ялалтыг хамтдаа авчралцсан ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын төрийн тэргүүн нар урдуур суух нь зүй. Гэхдээ Монгол улс энэ дайны эхний өдрүүдээс л хамт байгаагүй гэж үү.
Ерөнхийлөгч Путины хажууд залрах БНХАУ -аас ч илүүтэй фашизмыг ялахад хувь нэмэр оруулсан улс бол манайх. Гэтэл манай монголчуудыг оросууд ямар хэмжээнд үнэлдгийг энэ суудлын эрэмбэ харууллаа.
Ерөнхийлөгчийн Пи-Ар багийн богино бичлэгүүдээс харвал Монгол улс энэ баярын гол зочин. Бодит байдал богино рийлсээс асар зөрүүтэйг энэ зураг харуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ