ТӨВДӨД 5.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ

img

 

Төвдөд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв  мэдээллээ. Газар хөдлөлт 80 мянга орчим хүн амтай Төвдийн Шигацэ хотоос баруун өмнө зүгт ойролцоогоор 133 километрийн зайд болжээ. Газар хөдлөлтийн голомт 12 километрийн гүнд байсан хэмээн тогтоожээ.

Одоогоор хүний ​​амь нас, хохирол учирсан талаар мэдээлэл алга байна.

Төвөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Гэвч сүүлийн жилүүдэд Төвдийн газар хөдлөлтийн давтамж ойртжээ. Тухайлбал 2025 оны 1-р сард Төвдөд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 126 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн бэртэж, 1000 гаруй байшиг барилга нурсан байдаг. Эверестийн бэлд болсон газар хөдлөлтийн чичиргээ хөрш зэргэлдээ Энэтхэг Балбад мэдрэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ