ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО БҮТЭЛГҮЙТЭВ

img

Энэ сарын 11-ний өдөр Энэтхэг Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. АНУ-ын зуучлалаар гал зогсоосон ч бүтэн сайны өглөөнөөс эхлэн бие биедээ цохилт өгч эхэлсэн байна. Талууд бямба гарагийн оройн 05:00 цагт бүх талбарт гал зогсооно гэж санал нэгдсэн" тухай Пакистаны гадаад хэргийн сайд Ишак Дар мэдээлсэн байдаг. 

Хэдийгээр Энэтхэг Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч мөргөлдөөн үргэлжилж байгаа бурууг хэн хэндээ тохсон мэдэгдлийг дараалан хийжээ. Өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн тал Пакистанд пуужингийн цохилт өгч 100 гаруй хүний аминд хүрчээ. Энэтхэгийн засгийн газраас энэ цохилтыг зэвсэгт бүлэглэлийн дайчдыг устгасан явдал байсан хэмээн тайлбарлаад байна.

Өнгөрсөн сарын сүүлээр хоёр улсын маргаантай бүс Кашмир мужид 26 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлага гарсан. Уг халдлагын улмаас нас барсан жуулчдын 25 нь энэтхэг хүн байсан бөгөөд Энэтхэгийн засгийн газар Пакистаныг уг халдлага буруутгасан байдаг. Шалгалтын явцад Пакистаны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл халдлага үйлдсэн гэж тогтоосон Энэтхэгийн тал Пакистанаас дипломат харилцаагаа тасалж, пуужингийн цохилт өгч эхэлсэн юм. Энэ үйл явдлаас хойш талуудын мөргөлдөөн хурцаж эхэлсэн байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ