АНУ БНХАУ ТАРИФЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаар хэлэлцээ хийлээ. АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээнд ахиц дэвшил гарсан хэмээн онцолжээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй улсуудын төлөөлөгчид ийнхүү яриа хэлэлцээндээ ахиц гаргасан мэдээллийн дараа хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ. Тодруулбал, Dow jones 1.03% буюу 427.66 нэгжээр, S&P 500 индекс 1.31%-иар буюу 75.8 нэгжээр технологийн Nasdaq Composite 1.71%-иар буюу 348.19 нэгжээр тус тус өссөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 4-р сард БНХАУ-ын технологиос бусад импортын бараанд 145 хувийн татвар ногдуулсны дараа хөрөнгийн зах зээл савлаж эхэлсэн байдаг. Хариуд нь БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 125% татвар ногдуулах арга хэмжээ авчээ.
Дональд Трампын тарифын бодлого, тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалтууд хумигдаж заах зээлд томоохон өөрчлөлт орсон байдаг. Харин ням гарагт хөрөнгийн зах зээл өсөж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад эдийн засаг өснө гэх эерэг найдвар төрүүллээ.
АНУ, БНХАУ-ын хооронд харилцан татварууд хэвээр байх 4-р сард харилцан тогтоосон 145, 125 хувиас доош байх төлөвтэй байна.
АНУ-ын төлөөлөгч Ховард Лутник, “АНУ улс орнуудтай хэлэлцээр хийхдээ тарифыг 10 хувиас доош байлгах сонирхолгүй байна. Их Британитай хийсэн худалдааны хэлэлцээрт ч мөн 10 хувийн тарифыг хэвээр үлдээсэн. энэ тариф ойрын хугацаанд өөрчлөгдөхгүй” гэж мэдэгджээ.
Голдман Сакс компанийн шинжээчдийн үзэж байгаагаар импортын тариф нэмэгдсэнээс үүдэн оны эцэс гэхэд инфляци хоёр дахин өсөж 4% -д хүрнэ хэмээн тооцоолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ