ШАТРЫГ МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ТООЦОН ХОРИГЛОВ

Талибаны засгийн газар шатрыг тодорхойгүй хугацаагаар хориглосон бөгөөд Исламын шашинд нийцэх эсэх нь тодорхой болтол хориг тавьсан гэж мэдэгджээ. Талибаны засгийн газрын Спортын газрын төлөөлөгч Аталь Машвани хэлэхдээ шатар бол “мөрийтэй тоглоомын нэг хэлбэр” гэсэн байна.
Талибан засгийн газар 2021 оны наймдугаар сард Афганистаны төрийн эрхэнд гарсанаас хойш Исламын шашны үзэл баримтлал, хатуу сургааль, ёс суртахууныг баримталсан хууль дүрмийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 2024 онд Талибаны засгийн газар холимог тулаан (MMA) зэрэг тулааны спортын төрлүүдийг “хэт харгис, хүчирхийлэл харуулдаг нь шариатын хуульд нийцэхгүй” хэмээн мэргэжлийн тэмцээн зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч үүнээс өмнө буюу 2021 онд Афганистаны засгийн газах нүүр лүү цохихыг хориглосон хууль гарснаар тулааны спорт ерөнхийдөө хоригдсон юм.
Шатарын спортыг хориглож байгаа энэхүү шийдвэрийг Афганистаны иргэд эсэргүүцэж байна. Тухайлбал Кабул хотод шатарын тэмцээн зохион байгуулдаг кафены эзэн уг шийдвэрийг хүндэтгэж байгаа ч бизнесийн орлогод нөлөөлнө гэжээ. Мөн тэрээр “Өнөөгийн залуучууд хийх зүйлгүй шахам байна. Олонх нь манайд ирж цай уунгаа шатар тоголдог байсан. Гэхдээ Исламын бусад орнуудад шатарыг хориглодоггүй гэдгийг онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ