ЕРӨНХИЙ САЙДАА, ЧИНГЭЛТЭЙН НДЕГ-ЫН ДАРГАА! ОРЛОГОО НОТОЛЦГООНО УУ...

Таны Нийгмийн даатгалын шимтгэл яагаад өндөр байдаг, Нийгмийн даатгалын сан хоосорч байдгын шалтгааныг Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн дуулиант асуудлаас харж буй биз. Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн найз охиндоо гэрлэх санал тавихдаа алмазан эдлэл дундаа "luxury"-д тооцогдох "damiani" брэндийн бөгж бэлэглэж, сүйт бүсгүй ч зөвшөөрсөн учир цаашид бэр гэх нь зүй.
Алдарт бэрийн адал явдал үргэлжилж инстаграм хаягтаа улсын мөнгө үрээгүй гэдгээ онцолжээ. Бэр Ө.Өгөөмөрийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод түүний хүү О.Тэмүүлэнгээс санхүүгийн хувьд хамааралгүйгээ батлах гэж үзээд улам ороогдов. Тодруулбал, хадам аавынхаа улстөрийн карьерт цэг хатгаж мэдэх үйлдлээ үгүйсгэхдээ ээж Н.Ариунаагийн орлогын эх үүсвэрийг "хуу татчих" шиг боллоо... Монголд хоёрхон байх Бенз, Rolex цаг, Balmain цамц, Miu Miu пиджак, dior, chanel, сeline цүнхнүүдийн аль аль нь ард түмний татварын мөнгө рүү зааж байна.
Чингэлтэй дүүргийн НДЕГ-ын дарга Н.Ариунаа.
Дуулиант бэрийн ээж Н.Ариунаа бол Чингэлтэй дүүргийн НДЕГ-ын дарга. Гартаа Invicta брэндийн цаг, Van Cleef & Aprels брэндийн Alhambra ring мэт хийцтэй бөгж зүүсэн энэ эмэгтэй охиндоо монголд хоёрхон байдаг бенз машин авч өгчээ.
Бэр ч машиныхаа тухайд тайлбар хийхдээ, “Энэ бензийг би өөрөө аваагүй. Гэхдээ миний аав ээж төрсөн өдрийн бэлэг гэж авч өгсөн. Яадаг юм угаасаа. Гайхуулсан ч яадын. Ер нь угаасаа Монголд хоёрхон ширхэг байгаа машин юм чинь” гэжээ.
Төрийн албан хаагч хүнд Монголд хоёрхон байдаг бенз машин охиндоо бэлэглэх хэмжээний мөнгө хаанаас гарч ирэх вэ??? Нийгмийн даатгалын сан хоосордогын шалтгаан энэ байж болох уу? гэх хардлага дагуулж байна. НДЕГ-ын дарга улирдах албан тушаалтнуудын тансаг хэрэглээнд л нийтээрэээ бүсээ чангалуулж буй хэрэг биш биз?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн орлого 15 сая 750 мянга гэжээ. Тэгвэл хүү О.Тэмүүлэн эхнэрээ гэр бүлийн хэдэн жилийн орлогоороо эрхлүүлсэн бэ?
Таавар таацгаая...
20 настай О.Тэмүүлэнгийн одоогийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаа нийт бэлэгний зардал нь:
1. Lexus RX машин – 250 сая
2. Сhanel цүнх - 5000$ буюу 18 сая төгрөг
3. Miu Miu брендийн пиджак – 4950$ буюу 17 сая төгрөг
4. Гэрлэх саналын бөгж
5. Төрсөн өдрийн бэлэг бэлэн мөнгө – 20 сая
Ингээд нийт: 325,000,000 төгрөг болж байна. (Баримтын эхийг Ажлаа хий)
Хэрэв та санаж буй бол Ерөнхий сайд Сэгс цагаан богдтой хийсэн ярилцлагынхаа үеэр Thom browne цамц өмссөн байв. Мөн ахынх нь бэлэглэсэн Rolex цагийг мартаагүй гэж найдья...
Төрийн албаны дарга Х.Ариунаа, төрийн эрхэнд буй Л.Оюун-Эрдэнэ нарыг орлогоо шалгуулахыг татварт туйлдсан иргэд чинь шаардаж байна.!!!
Жич: Монголын ард түмний өмнөөс хардах эрхийн хүрээнд нийтлэв...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ