АНУ БНХАУ-ын худалдааны дайн саарав

АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны үр дагавар дэлхийн эдийн засагт заналхийлж буй. Харилцан импортын татвараа өсгөн уралдаж буй дэлхийн нэг, хоёрдугаар эдийн засаг ням гарагт хэлэлцээ гадаад худалдаанд ихээхэн ахиц дэвшил гарчээ. Хөрөнгийн зах зээл өсөж, хөрөнгө оруулагчдын найдвар сэргэж, Уолл Стрийт баяр тэмдэглэх дөхөж байна гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ. Одоогоор АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийж АНУ-ын талаас импортын тарифыг 90 хоногийн хугацаанд 30 хувиар бууруулахаа мэдээлжээ. Үр дүнд нь АНУ-ын эдийн засгийн уналтад орох магадлал 60%-иас 45%-иар буураад байна.
Хэрэв АНУ-ын зүгээс БНХАУ-д ногдуулсан импортын тарифыг хэвээр үлдээсэн бол эдийн засгийн уналт 75 хувьд хүрнэ гэж тооцоолж байв. Гэхдээ талууд 90 хоногийн хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол импортын татвар буцаад 145 хувь түүнээс илүү нэмж магадгүй гэж Дональд Трамп мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ