ГААГТ СААТУУЛАГДСАН Р.ДУТАРТЕ ХОТЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

Хар тамхины дайн хийж олон мянган хүний аминд хүрсэн хэргээр Гаагт саатуулагдаад буй Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутерте Давао хотын захирагчаар дахин сонгогдох нь тодорхой боллоо. Хотын даргын сонгуулийн саналын 80 хувийг тоолсны дараа Родриго Дутерте хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө найм дахин олон санал авсан байна. Өдгөө Нидерландад саатуулагдаж буй түүний ялалт улс төрийн нэр хүнд хэвээр байгааг харуулж байна. Мөн түүний дэмжигчид ОУЭШ-ээс Родриго Дутартег суллахыг шаардан жагссаар байгаа аж.
Родриго Дутерте 2025 оны гуравдугаар сард Олон Улсын Эрүүгийн Шүүх (ОУХТ)-д дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн саатуулсан байдаг. Түүний Ерөнхийлөгч байхдаа хар тамхины дайн эхлүүлж 6000 хүний аминд хүрсэн гэж ОУЭШ буруутгасан байдаг.
Өдгөө 79 настай Родриго Дутерте нь 2011 оны 11-р сарын 1-ээс 2019 оны 3-р сарын 16 хүртэл Зүүн өмнөд Азид хар тамхи худалдаалах, дамжуулах, хэрэглэх гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ажиллагаа явуулсан байдаг. Ингэхэдээ, хар тамхины наймаачдыг баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг буудах зөвшөөрлийг өгч байжээ. Эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг буудах зөвшөөрлийг цагдаад өгснөөр хар тамхитай тэмцэх ажиллагаанд ядуусын хорооллын гэм зэмгүй энгийн иргэд өртөн хэлмэгддэг байсан хэмээн ОУЭШ үзэж байна.
Родриго Дутерте Филиппин улсын төрийн тэргүүнээр 6 жил ажилласан байдаг. Харин үүнээс өмнө Давао хотын даргын албан тушаал хашиж байжээ. Хүн төрөлхтний эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж буй Родриго Дутертегийн шүүх хурал ойрын хугацаанд товлогдоно.
Родриго Дутерте баривчлагдах үедээ: “Би ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ? Филиппинчүүдийн төлөө чадах бүхнээ хийсэн нь өнөөдрийн амар амгалан амьдралынх нь төлөө шүү дээ” хэмээн хэлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ