КАННЫН КИНО НААДАМД ХЭТ ЗАДГАЙ ХУВЦАСЛАХЫГ ХОРИГЛОВ

img

78 дахь удаагийн Каннын кино наадам мягмар гарагт эхэлнэ. Энэ удаагийн Каннын кино наадамд алдартнууд шинэ дүрэм журмын дагуу улаан хивсний ёслолд оролцоно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

Тодруулбал, Каннын кино наадмын улаан хивсний ёслолыг энэ жил урьд урьдынхаас хатуу хяналтын дор зохион байгуулах бөгөөд хэт задгай, нэвт гэрэлтсэн хувцас өмсөхийг хатуу хоригложээ.  Мөн 78 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсний ёслол болон бусад арга хэмжээний үеэр ил задгай, нэвт гэрэлтдэг хувцаснаас гадна хэт нүсэр, том, хүнд, явж суухад төвөгтэй хувцас өмсөхийг ч хориглоод байна. Энэхүү шийдвэр нь хувцаслалтын стандартыг баримтлуулахаас гадна наадмын нэр хүнд, Францын соёлын үнэт зүйлсийг хамгаалахад чиглэсэн гэж зохион байгуулагчид онцлоод байна. Каннын кино наадам нь зөвхөн кино урлагын төдийгүй урлагийн ёс зүйн хэмжүүр тогтоодог арга хэмжээ. Тиймээс наадмын зохион байгуулагчид уламжлалт ёс заншил, соёлын өвийг хадгалах хүрээнд Каннын кино наадамд шинэ журам тогтоож байгаагаа тодотгосон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ