Д.ТРАМП АРЬС ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГЧ УУ?

АНУ Өмнөд Африкийн цагаан арьст дүрвэгсдийг хүлээн авч албан ёсны статус олголоо. АНУ-ын хувьд цагаачлалын эсрэг бодлого баримтлаж, хууль бусаар оршин суух иргэдийг хөөн гаргаж байгаа ч цагаан арьст дүрвэгсдийг халуун дотноор угтан авч буй нь олон улсын анхаарлыг татаж байна.
АНУ-д дүрвэгсдийг хүлээн авч, албан ёсны статусыг боловсруулахад олон сар, бүр цаашлаад олон жил шаардагддаг. Гэвч Өмнөд Африкийн цагаан арьст дүрвэгсдийн асуудлыг маш хурдан хугацаанд зохицуулж статусыг олгож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд дайны бүсээс дүрвэж өргөдөл гаргасан иргэд болоод, хар арьст, афган дүрвэгсдийг АНУ-д хүлээж авахгүй харин цагаан арьст дүрвэгсдийг хүлээн авч байгаа нь цэвэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж “Human Rights Watch” байгууллагаас мэдээлжээ.
Дональд Трампаас яагаад цагаан арьст дүрвэгсдийн асуудлыг ингэж хурдан зохицуулж байгаа тухай асуухад тэрээр, Цагаан арьст Африкчуудын тариалангийн газрыг булааж, геноцид явуулж байна гэжээ. Гэвч Дональд Трампын энэ хариултыг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса үгүйсгэж, “Дүрвэгсэд гэдэг бол улс төрийн хавчлага, шашин шүтлэг, эдийн засгийн хавчлагад өртөж, орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг хэлнэ. Өмнөд Африкаас АНУ-д очсон дүрвэгсэд тийн тодорхойлолтод багтахгүй гэжээ.
Өнгөрсөн 1-р сард ерөнхийлөгч Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса нийтийн ашиг сонирхлыг хөндөж шударга бусаар олж авсан газрыг нөхөн төлбөр олгохгүйгээр хураах хуульд гарын үсэг зурсан.
Хэдийн Өмнөд Африкийн засгийн газар уг хуулийн дагуу газар хураагаагүй ч цагаан арьст иргэдийн эрх зөрчигдсөн гэж Дональд Трамп үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ