“SAMSUNG GALAXY S25" НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

img

 “Samsung Electronics” компани хамгийн нимгэн ухаалаг утас “Galaxy S25 Edge” загвараа олон нийтэд танилцууллаа. "Хязгаараас давсан нимгэн" уриан дор нээлтээ хийсэн энэхүү утас нь хөнгөн бөгөөд хүчирхэг ажиллагаатай гэдгээрээ онцлог. 

Samsung “Galaxy S” цувралуудын хамгийн нимгэн загвар болж буй “Galaxy S25 Edge” нь ердөө 5.8 мм зузаантай. Харин бусад загварын нь хувьд буюу энгийн “S25” 7.2 мм, “S25 Plus” 7.6 мм, “S25 Ultra” 8.2 мм зузаантай байна. Жингийн хувьд “S25 Edge” нь 163 гр бол стандарт “S25” нь 162 гр аж.

Шинэ үеийн материал, удаан эдэлгээ бүхий “Galaxy S25 Edge” утасны дэлгэцийг “Corning Gorilla Glass Ceramic 2” технологиор хамгаалжээ. Энэ технологи нь дэлгэцний хагарлт цууралтаас хамгаалах, доргионд илүү тэсвэртэй болгожээ. Үүнээс гадна “Galaxy S25 Edge" утасны титан хүрээ нь бат бөх, ус, тоосны хамгаалалттай, цаг агаар болон орчны ямар ч нөхцөлд ашиглаж болно. “Galaxy S25 Edge” нь камерын хувьд 200 мегапикселийн үндсэн камертай бөгөөд 12 мегапикселийн хэт өргөн линзээр тоноглогдсон. Шөнийн гэрэл зураг авах чадвар нь өмнөх загваруудаас 40 хувиар сайжирсан байна. Энэ нь ямар ч нөхцөлд хэрэглэгчдэд нарийвчилсан зураг авах боломжийг олгох юм. Өндөр гүйцэтгэл ба ухаалаг шийдэл Samsung-ийн хиймэл оюун ухааны шинэлэг шийдлүүд нь “S25 Edge”-ийн хэрэглээг хялбаршуулж, илүү ухаалаг болгосон гэж  “Samsung Electronics” компани онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ