ТАНХАЙРСАН ЖАГСАГЧИЙГ 10 ХОНОГ БАРИВЧИЛЛАА

img

Жагсаалын үеэр танхайрсан иргэнд шүүхээс баривчлах шийтгэл оногдуулжээ

2025 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд болсон жагсаал, цуглааны үеэр иргэн М нь төрийн тусгай хамгаалалттай газрын алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэж, тойрч цохих үйлдэл гарган, олон нийтийн газарт танхайрсан байна.

Энэ үйлдэлтэй холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд шалгалтын явцад иргэн М нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчил үйлдсэн нь тогтоогджээ. Тухайн зүйлд зааснаар олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх зэрэг үйлдлийг танхайрах хэлбэрт тооцдог.

Уг зөрчилд холбогдсон иргэнд шүүхээс 20 цагийн албадан сургалтад хамруулах болон 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ