ИЗРАИЛ ГАЗЫН ЗУРВАСТ ЦОХИЛТ ӨГСӨНӨӨР 28 ХҮН АМЬ ҮРЭГДЛЭЭ

img

 

Израилын арми Газын зурвасыг эзлэх тусгай ажиллагаа эхлүүлсэн. Тус ажиллагааны хүрээнд Израилын арми Газрын зурвас дахь Хан Юнис дэх эмнэлэгт агаарын цохилт өглөө. Агаарын цохилтын улмаас 28 хүн амиа алдсан бөгөөд олон хүн бэртэж гэмтжээ. Израилын зүгээс эмнэлгийн дээрээс нэгэн зэрэг зургаан бөмбөг хаясан байна.  Ингэхдээ эхлээд эмнэлэгийн тойрон бүсэлж, аврах ажиллагаа явуулах боломжгүй болгосон аж.  28 энгийн иргэний аминд хүрсэн уг цохилтын дараа Израилын армийн зүгээс мэдэгдэл хийж "Хамас бүлэглэлийн алан хядагчдын байрлаж буй хяналтын төвд нарийвчилсан цохилт өгсөн. Уг бай нь эмнэлэгийн хонгилд байсан гэжээ. Израилын агаарын довтолгооны Палестины гэрэл зургийн нэрт сэтгүүлч байсан амиа алджээ. Мөн BBC агентлагийн газрын зурвас дахь сэтгүүлч шархадсан байна. Одоогоор Хан Юнис дэх эмнэлгийн хашаанд дотор том тогоонууд үүсэж хэд хэдэн тээврийн хэрэгслүүд шороонд дарагдсан байна. Европын эмнэлэгт болсон уг халдлагын дараа шархадсан хүмүүсийг Хан Юнис дэх Нассер эмнэлэгт шилжүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ