ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОСЕ МУХИКА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

img

 

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгддэг Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика таалал төгслөө. Тэрээр 2010-2015 онд Уругвайн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд даруухан амьдралын хэв маягаараа дэлхийд алдаршсан нэгэн байв. Түүнийг таалал төгссөн мэдээллийг одоогийн Ерөнхийлөгч Яманду Орси мэдэгдсэн бөгөөд өөрийн Х дэх хуудаснаа  "Бидэнд өгсөн бүгдэд тань талархая, ард түмнээ хайрласанд баярлалаа" хэмээн нийтэлжээ.

Хосе Мухикагийн үхлийн шалтгаан хараахан тодорхойгүй байгаа ч тэрээр улаан хоолойн хорт хавдраар урт хугацаанд шаналж байжээ.

Тэрээр ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энгийн амьдралын хэв маяг, хэрэглээг дэлхий нийтэд сурталчилсан байдаг. Мөн Уругвай улсад марихуаныг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг хуульчилсан байна. Ингэснээр мариуханыг зугаа цэнгэлээр ашигладаг дэлхийн анх улс Уругвай болжээ. Хосе Мухика залуудаа Уругвайн уламжлалт улс төрийн хүчний нэг болох Үндэсний намын гишүүн байсан бөгөөд хожим нь баруун төвийн үзэлтэй сөрөг хүчин болсон юм. Тэрээр хувьсгалд идэвхтэй оролцож явсан партизан бөгөөд 1970 онд тэрээр зургаан удаа буудуулж амиа алдах дөхөж байжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ