В.ЗЕЛЕНСКИЙ: ЗӨВХӨН В.ПУТИН ӨӨРИЙН БИЕЭР ИРВЭЛ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтэй зөвхөн биечлэн уулзана гэж мэдэгдлээ. В.Зеленский ОХУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээс албан ёсоор татгалзаж, Владимир Путин өөрийн биеэр Истанбулд ирвэл хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Турк улсын Истанбул хотод В.Путиныг "хүлээж байя" хэмээн шууд хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Харин одоогоор Кремлийн зүгээс хариу өгөөгүй, В.Путин Истанбулд ирэх эсэх тодорхойгүй байна.
Орос-Украиныг 30 хоногийн гал зогсоох хэлэлцээ хийхийг АНУ болон Европын холбоо шаардаж буй бөгөөд үгүй бол шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм.
АНУ-ын талаас уг хэлэлцээнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно. Дональд Трампын хувьп Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон Саудын Араб-АНУ-ын хөрөнгө оруулалтын форумд оролцож буй бөгөөд шаардлагатай гэвэл Туркэд очиж уулзалтад оролцох боломжтой гэжээ. Дональд Трампын хувьд энэ удаагийн хэлэлцээнд ихээхэн найдлага тавьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ