Ирэх долоо хоногийн Бямба гарагт зам хаана

img

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор зарим замуудыг хаахаар болжээ.

Жил бүр автомашингүй өдөр болон Улаанбаатар марафон арга хэмжээн дээр хөдөлгөөний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 24-ний өдөр 06-18 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой гудамж, замууд дээр хязгаарлалт тогтоосон байгаа. Замын хязгаарлалттай хэсэгт тээврийн хэрэгслээ үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд өмнөх өдөр нь тээврийн хэрэгслээ өөр газар байршуулж хөдөлгөөнд оролцох зэргээр Улаанбаатар марафон арга хэмжээнд саад болохгүй байхыг уриалж байна” гэв.

Мөн зам хаасан хэсэгт цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл, унадаг дугуйтай иргэд хөдөлгөөнд оролцож бага насны хүүхэд болон явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарал хандуулж ажиллана. Тиймд, эцэг эхчүүд мөн бага насны хүүхдүүддээ хараа хяналттай байхыг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ