ИСТАНБУЛЫН УУЛЗАЛТАД В.ПУТИН ОРОЛЦОХГҮЙ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Истанбулд болох энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээнд оролцохыг В.Путинд уриалсан. Хэрэв В.Путин өөрийн биеэр ирж уулзалтад оролцохгүй бол ОХУ-ын төлөөлөгчидтэй энхийн гэрээ байгуулах хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдсэн юм. Гэвч Истанбулд болох уг хэлэлцээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохгүй хэмээн Кремль мэдэгдлээ. Харин В.Путиныг төлөөлж түүний туслах туслах Владимир Мединский ОХУ-ын төлөөлнө гэв. В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй нүүр тулсан уулзалт хийхийг тулд чадах бүхнээ хийлээ хэмээн мэдэгдээд байна.
Персийн булангийн гурван орноор айлчлах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн адил оролцохгүй гэж мэдэгдлээ. Хэрэв В.Путин Дональд Трампын урилгыг хүлээн авч Истанбулд ирсэн бол Дональд Трамп мөн Истанбулд ирэх байсан гэж мэдэгджээ.
В.Зеленскийн хувьд өнөөдөр Турк улсад айлчилж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзана. В.Путин Истанбулд ирэхгүй нь тодорхой болсон тул В.Зеленский хэлсэн ёсоороо ОХУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцээрт орохгүй байх магадлалтай.
В.Путин, В.Зеленский нар 2019 оны арванхоёрдугаар сараас хойш нүүр тулж уулзаагүй. Мөн ОХУ болон Украин улс хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сард Истанбулд уулзаж “Хар тэнгисийн санаачлага” хэлэлцээрийг байгуулсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ