ИНФЛЮЕНСЕР БҮСГҮЙ ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ҮЕЭР АМИА АЛДЛАА

img

 

Инстаграмд 100 мянга гаруй дагагчтай Мексикийн инфлюенсер Валериа Маркес ТикТок дэх шууд дамжуулалтын үеэр амиа алджээ. Тодруулбал, 23 настай Валериа Маркес өөрийн гоо сайхны салоноосоо шууд дамжуулалт хийж байсан бөгөөд энэ үеэр түүнд илгээмж ирсэн байна. Илгээмж авсан бүсгүй үзэгчдэдээ хандан “бяцхан гахай байна” гэж хэлээд инээмсэглэжээ.

Илгээмжийг задалж байсан Валериа Маркес бүсгүй гэнэт сандал дээрээ хажуулдан унасан бөгөөд сандал ширээн дээр цус харагдаж байжээ. Энэ үеэр үзэгчид нь хамт байсан бөгөөд өөр хүн утсыг нь авч шууд дамжуулалтыг дуусгасан байна.  Хэргийг мөрдөх шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Валериа Маркесийн салонд халдсан этгээд буудан хөнөөсөн гэжээ. Шалтгаан нь жендэрийн үзэлтэй холбоотой буюу “фемицид аллага” байж магадгүй гэв. Мексик улсад эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг үзүүлэлт өндөр бөгөөд Валериа Меркесийн үхлээс хэдхэн хоногийн өмнө хотын даргын сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйг шууд дамжуулалтынх нь үеэр буудан

.2020 оны байдлаар Мексик улсад эмэгтэйчүүдийн амь насыг хохироосон хэргийн 20 хувь нь “фемицид” буюу жендэрийн аллага байсан гэж хүний эрхийн “Amnesty International” мэдээлсэн байна.

Мөн өнгөрсөн 2024 оны байдлаар Мексик улсад 847 фемицид аллага бүртгэгдсэн бол энэ он гарсаар 168 хэрэг бүртгэгдсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ