Дональд Трамп Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзав

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Персийн булангийн орнуудад айлчилж буй. Энэ айлчлалын хүрээнд Сирийн шинэ Ерөнхийлөгч Аль Шараатай уулзаад байна. Дональд Трамп Срийн удирдагч Башар Аль-Асадын дарангуйлалд цэг тавьсан Ахмед Аль Шараагийн засгийн газартай харилцаагаа сэргээх боломжийн талаар хэлэлцлээ. Саудын Араб улсын хувьд АНУ болон Сирийн хооронд зуучилж Дональд Трампаас Сирид тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг санал болгоод байгаа юм.  Хэдхэн сарын өмнө Сири болон АНУ-ын удирдагчид уулзах боломж үгүй байсан бол дарангуйллын дэглэм унаснаар хоёр улсын харилцаа хэвийн болох боломжтой болох нөхцөл бүрдэх нь. Ахмед-Аль Шараа болон Дональд Трампын уулзалт богино хугацаанд болж өнгөрсөн ч үр дүн сайн байсан хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. Дональд Трамп Ахмед Аль-Шараа нарын уулзалтад Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммад бин Салман оролцсон бөгөөд хэлэлцээ болж байх үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тэдэнтэй утсаар ярьсан байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Мохаммад бин Салман нар АНУ-ыг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахыг ятгасан гэдгийг Трамп хүлээн зөвшөөрсөн юм. Террорист бүлэглэл Аль-Каидатай холбоотой байсан гэгдэж буй Ахмед Аль-Шараагийн Сирийн түр засгийн газрын тэргүүнээр хүлээн зөвшөөрч буй явдал олон улсын анхаарлыг татсан хэвээр буй. Учир нь Ахмед аль-Шараагийн HTS зэвсэгт бүлэглэл Аль-Каидагийн салбар байсан. HTS бүлэглэл нь одоо ч  НҮБ, АНУ, Их Британи улсын алан хядагч байгууллагын жагсаалтад хэвээр байна.

Ахмед аль-Шараа өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн засгийн эрхэнд гарснаасаа хойш барууны маягаар хувцаслаж, ажил хэрэгч дүр төрх бүрдүүлж, өөрийгөө Сирийн бүх ард түнийг хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхийлөгч гэдгээ харуулахыг хичээсээр байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ