ҮС ЗАСУУЛБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА

img

2025-05-16, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

Аргын тооллын: 2025-05-16, Баасан гараг

Наран ургах шингэх: 05:12-20:25

Үс засуулбал: “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Аргын тооллын 5 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 19, Суулга одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

СЭТГЭГДЭЛ БИЧИХ