АНУ АБУ ДАБИД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТӨВИЙН ЦОГЦОЛБОР БАРИНА

img

 

АНУ болон АНЭУ хиймэл оюун ухааны салбарт хамтрах ажиллахаар боллоо. Дональд Трамп АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Аби Даби хотод 5 гигваттын хүчин чадалтай, асар том дата мэдээллийн цогцолбор байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд АНУ-ын хиймэл оюун ухаан болон үүлэн тооцооллын компаниудын үйл ажиллагаа Ойрхи Дорнодод өргөжин тэлж, дэлхийн өмнөд бүс нутагт үйл ажиллагаа илүү хүртээмжтэй болгох боломжтой болно.

АНУ-ын Абу Дабид байгуулах дата мэдээллийн төслийг ажлыг “Nvidia” компани хариуцах магадлал өндөр байна. Учир нь гэрээг үзэглэхэд “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан оролцсон аж.

Дональд Трампын хувьд АНУ-ын технологийн компаниуд нь тус улсын статус, байр суурийг хадгалах гол түлхүүр хэмээн үзэж буй. Тиймээс технологийн компаниудад хөрөнгө оруулах, дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ