НЬЮ-ЙОРКИЙН ИХ СУРГУУЛЬ ИЗРАИЛЫГ ШҮҮМЖИЛСЭН ТӨГСӨГЧИЙНХӨӨ ДИПЛОМЫГ ХУРААНА

img

 

Нью-Йоркийн их сургуульд Газын зурваст өргөтгөсөн цэргийн ажиллагаа эхлүүлсэн Израилын армийг шүүмжилсэн оюутны дипломыг хураахаа мэдэгдэв. Лхагва гарагт Нью-Йоркийн их сургуулийн төгсөгч Логан Розос Израилын геноцидийг буруушааж буй видеогоо Нью-Йоркийн сургуулийн вебсайтад байршуулсан байна. Уг бичлэгт АНУ Израилыг дэмжиж, манай татварын мөнгөөр геноцид буюу хоморгосон устгал хийж байна хэмээн шүүмжилжээ. Харин Нью-Йоркийн их сургуулийн захиргаа Логан Розосын бичлэгийг устгаж, түүнийг дипломыг хураахаа мэдэгдлээ. Израилыг хурцаар шүүмжилсэн Логан Розос нь тус сургуулийн либерал урлагийн сургуульд соёлын шүүмжлэл, улс төрийн эдийн засгийн чиглэлээр суралцаж төгсжээ.

Дональд Трамп тангараг өргөсний дараа АНУ-ын их сургуулиуд антисемизм буюу еврейг гадуурах үзлийн эсрэг зогсож эхлээд байгаа. Энэ хүрээнд Дональд Трампын засаг захиргаа Израилыг геноцид үйлдэж байна хэмээн үзэл бодлоо илэрхийлж буй оюутнууддаа арга хэмжээ авахыг их сургуулиудад даалгаж үгүй бол санхүүжилтийг нь танаж буй юм.

Нью-Йоркийн их сургуульд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүү Бэррон Трамп сурдаг бөгөөд антисемизмыг хориглох ажиллагааг хамгийн өргөн цар хүрээтэй явуулж буй сургууль юм. Дональд Трампын хувьд энэ онд Нью-Йоркийн их сургуулийн 2.6 тэрбум долларын санхүүжилтийг танаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ