ХИЙМЭЛ ОЮУНЫГ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ ШААРДАГДАНА

img

 

Дэлхий нийтээрээ хиймэл оюун ухааны эринд хөл тавьж байна. Хиймэл оюун ухааны хөгжиж, мэдээллийн дата төвүүд нэмэгдэх тусам асар их эрчим хүч шаардагдана. Тиймээс хиймэл оюун ухааны хөгжлийг зөвхөн цөмийн эрчим хүч л нөхнө гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Тухайлбал Amazon компанийн салбар Amazon Web Services (AWS) Их Британи улсад хиймэл оюун ухааны дата мэдээллийн шинэ төв байгуулахад 8 тэрбум паунд зарцуулахаар төлөвлөжээ.

Хэдийгээр мэдээллийн дата төвд зөвхөн хиймэл оюун ухааны өгөгдөл боловсруулах, дамжуулах зэрэг үйлчилгээг алсаас удирдах компьютерууд л байх боловч бүхэл бүтэн хотыг цахилгаанаар хангах хэмжээний эрчим хүч зарцуулна. Тиймээс хиймэл оюун ухааны дата төвүүдийг цөмийн эрчим хүчээр хангах нь хамгийн сайн шийдэл гэж Amazon Web Services-н гүйцэтгэх захирал Мэтт Гарман мэдээлжээ.

Amazon Web Services компанийн хувьд сэргээгдэх эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Тус компани нь Их Британийн сэргээгдэх эрчим хүчний 40 гаруй төслийг санхүүжүүлжээ.

Их Британийн дата төвүүдийн хэрэглээ тус улсын эрчим хүчний  2.5 хувийг эзэлж байгаа бол 2030 он гэхэд эдгээр тоо тус бүр 6% хувьд хүрэх тооцоо байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ