Өдөртөө +23…+25 хэм

img

 

5-р сарын 19-нд уулархаг нутгаар бороо орж, Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар салхитай байна.  

2025 оны 05-р сарын 18-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 19-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…+4 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4…+9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Хангайн уулархаг нутаг болон Орхон, Эг, Үүр, Хараа, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ