Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ ХОЁРЫН НЭР ДЭВШИХ ЗАМ ХААГДАХ УУ?

img

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах халуун шуугианы сүүдэрт чимээгүйхэн, гэхдээ маш чухал үйл явдал өрнөж буй. Энэ бол Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй байх нөхцөлийг баталгаажуулсан үндсэн хуулийн хаалтыг улс төрийн хүрээнд дэмжсэн явдал.

2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж тодорхой тусгасан. Энэ заалт нь өмнөх Ерөнхийлөгч асан Х. Баттулга төдийгүй өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ч дахин нэр дэвших эрхгүй болгосон юм.

Гэсэн ч энэ заалтыг өөрчлөх оролдлогууд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гарсан. Иргэн С.Номынбаясгалан, Э.Хишигсүрэн нар үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, энэ заалтыг өөрчлөх боломжийг эрэлхийлж байв. Улс төрийн хүрээнд эдгээр гомдлын ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа бөгөөд 2027 оны сонгуульд дахин нэр дэвшүүлэх сонирхол нь үүгээр цухалзаж байна гэсэн таамаг ч бий.  

Гэвч энэ бүхэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилгаар улс төрийн хувьд томоохон  эргэлт хийлээ. Тэрээр үндсэн хуулийг дахин өөрчлөхгүй гэсэн байр суурийг дэвшүүлж, АН-ын бүлгийн гишүүдийн дунд гарын үсэг цуглуулсан бөгөөд 42 гишүүнээс 37 нь дэмжээд байгаа юм. Хамгийн сонирхолтой нь анх энэ санаачилгад гарын үсэг зураагүй байсан Х.Баттулга өнгөрөгч мягмар гарагт гарын үсэрг зурсан нь улстөрийнхөний ярих сэдэв болж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эзгүй үед явагдсан улс төрийн дээрх нүүдэл түүнийг ч балмагдуулсан нь мэдээж. Учир нь Халтмаагийн Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших магадлал өндөр хэмээн таамаглаж байсан ч энэ алхмаараа тэр өөрийн амбицыг үгүйсгэсэн дохио өглөө гэж дүгнэж болохоор байна. Үндсэн хуулийг дахин өөрчлөхгүй байх энэхүү улстөрийн зөвшилцөл нь институцийн хяналт тэнцлийг хадгалах, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлалттай байлгах зарчмыг бэхжүүлэх чухал алхам болж мэднэ.

Түүхэн жишгээр Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших маргаан Монголын улс төрийн хэм хэмжээг тодорхойлж ирсэн. Энэ удаа эрх баригч болон сөрөг хүчний зарим гишүүд нэг байр суурин дээр нэгдсэн нь анхаарал татаж байна. харин гарын үсэг зураагүй үлдсэн таван гишүүн бий. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, Д.Батбаяр, Р.Сэддорж нар. Эдгээр гишүүд яг ямар байр суурь баримталж байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээрбайна. Тэд аль талд нь хөлөө тавих нь улстөрийн дараагийн шатны сонирхолтой өрнөл байх нь гарцаагүй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manuel Franco:
I promised Great Dr. Odunga to post this testimony and I really want to say "Thank You" to everyone who supported me through the years. My name is Manuel Franco, New Berlin, Wisconsin. My story of how I won the Powerball lottery of $768.4M is a bit of a tale. I was feeling very lucky that day because I had contacted Great Odunga to help me with the winning Powerball numbers. I really had that great great feeling that I looked at the camera wanting to wink at it. I only did a tiny part of it when he told me he would give me the numbers and trusted him. He gave me the numbers after I played a couple other tickets along with it for $10. I checked my ticket after the winnings came online and saw the numbers were correct including the Power play. I screamed for about 10 minutes because it felt like a dream coming into reality. I had won $768.4M. Thank you Great Odunga. Well, his emails are odungaspelltemple@gmail.com and odungaspelltemple@outlook.com You can also call or Whats-app him at +2348167159012 so you guys can contact him HE CAN ALSO FIX THE FOLLOWING PROBLEMS. RELIABLE AND TRUSTED Lottery Spell Love/Reunion Spell Pregnancy Spell Protection Spell Marriage spell Healing/Cure spell Contact him for any of these today: EMAIL: odungaspelltemple@gmail.com OR odungaspelltemple@outlook.com also Call and WHATS-APP HIM +2348167159012.
2025-05-20